Хүмүүс тэнэг болчихож
Хүмүүс тэнэг болчихож…
Автобусанд бүгд ном уншдаг болчихож…
Анир чимээгүй, мөнгөө төлж явдаг болчихож…
Хүмүүс тэнэг болчихож…
Соёлт ертөнцийн шинэ төрх даанч надад таалагдсангүй
Сонгодог шүлэгчийн үг бүүр ч таалагдсангүй.
Хүмүүс тэнэг болчихож…
Номын дэлгүүрт ганцхан миний ном зарагдаж
Нойр нь хүрэхгүй хүмүүс миний шүлгийг уншиж
Хүмүүс тэнэг болчихож.