Èäýõèéí òóëä àìüäàðäàã óó? Àìüäðàõûí òóëä èääýã ¿?

2009-02-03,

Танил үг чинь байна уу? Эсвэл таньдаг хирнээ мэддэггүй үг чинь байна уу? Би лав идэхийн тулд амьдардаг, бүр их идэхийн тулд амьдардаг. Харин та юу гэж бодож байна.

1. Амьдрахын тулд иддэг. Ингэж хэлэх хүмүүс байдаг. Амьдрах л хамгийн хувь тавилан гэж боддог хүмүүсийн хэлэх үг байх. Ер нь дэлхий дээр амьдарч байгаа 6 тэрбум хүн, төд тооны араатан амьтдын бол ер нь хамгийн том зорилго нь амьд явах мөнөөс мөн. Амьд л байхын тулд шумуул миний цусыг сорж, би загасны мах иддэг байх. Тэгэхээр энэ бол таны зорилго мөн. Харин та яагаад их идэх гээд байдаг юм бэ,? Ганц таваг хоол идээд цадчих, нэг аяга будуу идээд болчих үед яагаад зогсохгүй байгаа юм бэ? Сард 150 $ олоод түүгээрээ хувцас өмсөөд, хоолоо идчих боломж байхад яагаад зогсчихгүй байгаа юм бэ? Шунал чинь яагаад хэмжээгүй их байгаа юм бэ? Яг над шиг амьдрахын тулд идэж байгаа хүний халаасыг ил, далдаар ухаж, над шиг идэх гэж амьдарч байгаа бүхний халаасыг илүү ихээр хоослоод байгаа юм бэ?. Тэгэхээр амьдрах гэж идэж байна уу? Идэх гэж амьдарч байна уу? Маргааш, магадгүй үхтлээ ч идэх хоол нь байхад бусдын халаас руу гараа шургуулдаг тэр зан бол идэхийн төлөө амьдарч байгааг минь харуулдаг байх. Гэхдэ би энд хөдөлмөрлөж олох мөнгийг биш, хүний мөнгийг дээрэмдэж хулгайч, дээрэмч, төрийн болон сэтгэлийн …. –г ярьж байгаа шүү. Мөнгө олох нь өөрийн хобби болох нь бий. Тэднийг харин энд хэлээгүй юм шүү. Хүний халааснаас мөнгө ухагч (ил, далд) хүмүүс ямар ч байсан амьдрахын тулд идээгүй байх аа.

2. Идэхийн тулд амьдардаг. Би лав ингэж хэлдэг. Амьд явах бол ерөөсөө миний том зорилго. Харин идэх бол түүн шиг том зорилго. Би зорилготой амьдрахыг хүсдэг. Бас зорилгынхоо төлөө тэмцдэг. Надад маш энгийн ганцхан ийм л зорилго байдаг.

бичсэн: Urland төрөл: